Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 9 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 12.6–14.4 градус хамгийн их температур 23.0-25.4 градус, хамгийн бага температур 0.9-4.3 градус дулаан. Хөрсний дундаж температур 15.1-18.1 градус, хамгийн их температур 41.6-49.3градус, хамгийн бага температур 0.4-3.0 градус дулаанаас -0,1…-0,6градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 2.2- 15.8мм буюу 2- 4 өдөр бороо орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Орхон Мандал сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 3-9м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 1-3өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Зуншлагын байдал нутгийн 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 15-59см байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол сумдын нутгаар аарцанбололт, Орхон, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө бүрэнбололтын үе шатанд орсон, төмсний ургалтын байдал сайн, 49-70см өндөртэй байна.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол, Орхон хангалтгүй, Орхонтуул, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай, 0-50см гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Цагааннуур, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см, 0-50см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-5 царцаа ажиглагдсан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураалт төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа