Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 9-дүгээр сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 6.1–8.7 градус хамгийн их температур 18.5-20.9 градус, хамгийн бага температур -1.7….-4.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 7.8-10.8 градус, хамгийн их температур 27.6 – 43.4 градус, хамгийн бага температур -1.6….-7.2 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ арав хоногт хур тунадас нийт сумдын нутгаар 2.2- 27.5мм буюу 2- 5 өдөр бороо орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Цагаанннуур, Орхон Мандал, Орхонтуул, Баянгол, Түшиг, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 5-8м/с, салхитай өдрийн тоо зарим сумдын нутггаар 3-5 өдөр салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл Ургамлын ургалтын байдал нутгийн 80 гаруй хувьд нь сайн, 10 орчим хувьд дунд. Бэлчээрийн ургамлын өндөр 15-57см байна.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө сумдын нутгаар бүрэнбололтын үе шатанд орсон.
Хөрсний чийгшил: улаанбуудайн талбайн 0-20, 0-50см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол хангалтгүй, Орхонтуул, Ерөө, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайд 0-20см гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-50 см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Зарим сумдын нутгаар тоонолжилт, барбины таршаа 1м2–т хүрээнд дунджаар 1-4 царцаа ажиглагдсан
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураалт төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа