Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны Сэлэнгэ аймгийн нутгаархи өвөлжилтийн тойм


Агаарын температур: Агаарын температур 11-дүгээр сард аймгийн дунджаар 10.1 градус хүйтэн буюу уур амьсгалын дунджаас 0,4 градусаар хүйтэн, 12-дугаар сард 22.9 градус хүйтэн, уур амьсгалын дунджаас 3.0 градусаар хүйтэн байлаа. 1-дүгээр сард аймгийн дунджаар -21.8 градус хүйтэн, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Бугант сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1.4-3.8 градусаар дулаан байлаа. 12-дугаар сарын 5,6,7 -нд хамгийн хамгийн их хүйтэн ажиглагдсан ба Орхонтуул суманд 41,4 градус, 26,27 нд Орхон, Орхонтуул, Түшиг, Хушаат сумдын нутгаар 39.5-41.7 градус, бусад сумдын нутгаар 33.0-38.7 градус хүрч хүйтэрсэн.1-дүгээр сарын 1-ээс 8-ыг хүртэл нийт сумдын нутгаар эрс хүйтэрч 31.0-39.5 градус, 2-дугаар сарын 6-10ны өдөрүүдэд нийт сумдын нутгаар агаарт 31.0-42,0 градус хүрсэн .
Хур тунадас: 11-дүгээр сард аймгийн дунджаар 2.1 мм буюу уур амьсгалын дунджаас бага цас орсон ба хамгийн их хур тунадас Бугант суманд 10,0 мм буюу уур амьсгалын дунджаас 2.2 мм-ээр ахиу, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 0.4-6.4мм –ээр бага цас орсон байна.12-дугаар сард аймгийн дунджаар 3.2 мм, уур амьсгалын дунджаас бага тунадас орж хамгийн их хур тунадас Ерөө, Цагааннуур сумдад 3.8-9.0 мм, буюу уур амьсгалын дундажаас 1.1-4.2 мм-ээр ахиу, Сүхбаатар, Баянгол, Орхон сумдын нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас бага цас орсон.
1-дүгээр сард аймгийн дунджаар 0,5мм цас орж, нийт сумдын нутгаар уур амьсгалын дунджаас 1.7-5.4мм-ээр бага цас орсон байна.
Цасан бүрхүүл: Сэлэнгэ аймгийн нутгаар тогтвортой цасан бүрхүүл XI/22-нд тогтсон Цасны дундаж зузаан 11-дүгээр сард Мандал, Түшиг, Хушаат, Хүдэр сумдын нутгаар 1-11см, бусад сумдын нутгаар цасгүй байлаа. 12-дугаар сард Орхонтуул, Орхон, Түшиг, Бугант сумдын нутгаар 5-11см, бусад сумдын нутгаар 0-4см, 1-дүгээр сард Орхонтуул, Орхон, Түшиг, Бугант сумдын нутгаар 5-12см, цасны нягт 0,10-0,18 г/см3 бусад сумдын нутгаар 0-4см цасан бүрхүүлтэй байв. 2дугаар сарын 10-ны байдлаар Орхонтуул, Түшиг, Бугант сумдын нутгаар 5-13см, цасны нягт 0,12-0,17 г/см3 бусад сумдын нутгаар 0-3см цастай байлаа.
Өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаагаар Орхонтуул, Бугант, Алтанбулаг сумын Хөдөө, Хүдэр сумын Тарвагатай багуудын нутгаар цасны дундаж зузаан 6-12см, бусад сумдын нутгаар 0-5см, хунгар, хөрийн зузаан байхгүй Нийт сумдын нутгаар малын бэлчээрлэлт, өвөлжилтийн байдал хэвийн, мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдаж байна.