Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 10 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -2.1….1.1 градус дулаан, хамгийн их температур 10.9-19.6 градус дулаан, хамгийн бага температур -10.9….-16.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -0.1-…2.7градус дулаан, хамгийн их температур 18.5– 31.8 градус дулаан, хамгийн бага температур -12.3….-17.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-9.8мм тунадас 1-3 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Ерөө, Мандал, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар 10-19м/с, 1-5 өдөр бусад сумдын нутгаар 5-9м/с хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Улаанбуудайн талбайн 0-20, Цагааннуур, Баянгол, Орхонтуул хангалтгүй, Орхон дунд, Ерөө хангалттай, 0-50см гүн дэх чийгшлийн нөөц Баянгол хангалтгүй, Цагааннуур, Орхон, Орхонтуул дунд, Бэлчээрийн талбайд 0-20см, гүн дэх чийгшил Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө дунд, 0-50 см гүнд Баянгол, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, газар тариаланд үр тариа төмс хураах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.