Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Агаарын дундаж температур 21.9-26.6 градус, хамгийн их температур 9.9-16.0 градус, хамгийн бага температур 32.2-42.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 23.0-29.4градус, хамгийн их температур 9.4-14.2 градус, хамгийн бага температур 34.8-44.5 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.4-2.3мм, бусад сумдын нутгаар 0.0-0.8мм тунадас 1-4 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Хушаат сумдын нутгаар 10-11м/с, бусад сумдын нутгаар 3-9м/c хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Бугант, Орхон, Ерөө, Орхонтуул, Хүдэр, Бугант, Мандал, Түшиг сумдын нутгаар цасны дундаж зузаан 6-22см, цасны нягт 0,07-0,16г/см3, бусад сумдын нутгаар 2-4см цастай байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр
.