Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 9.0-11.7 градус дулаан, агаарын хамгийн их температур 24.3-28.4 градус дулаан, хамгийн бага температур -3.9…-8.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 13.6-21.0 градус дулаан, хамгийн их температур 43.4-55,0 градус дулаан, хамгийн бага температур -5.6... -16.3 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-11.0мм-ийн тунадас 1-4 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 13-22м/с, бусад сумдын нутгаар 6-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Нийт сумдын нутгаар ургамал цухуйсан, ургамлын өндөр 2-5 см, ургалтын байдал 30 хувьд нь сайн, 70 орчим хувьд дунд байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Орхонтуул дунд, Мандал, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлээтэй. Бэлчээрийн талбайд 0-20, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ний сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бог бод мал төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр