Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 6.5-9.6 градус дулаан, агаарын хамгийн их температур 22.8-25.9 градус дулаан, хамгийн бага температур -5.4…-9.7 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 9.6-18.1 градус дулаан, хамгийн их температур 40.5-56,1 градус дулаан, хамгийн бага температур -7.9... -14.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.0-9.0мм-ийн тунадас, 1-3 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 12-18м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Нийт сумдын нутгаар ургамлын ургалтын байдал 60 орчим хувьд сайн, 40 хувьд нь Цагааннуур, Сүхбаатар, Баянгол, Баруунбүрэн, Хушаат, Сайхан, Сант, Алтанбулаг сумдын нутгаар дунд, ургамлын өндөр 2-8 см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Орхонтуул, Мандал, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө, Орхонтуул, Мандал, Баянгол сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй. Бэлчээрийн талбайд 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Баянгол сумаас бусад суманд царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар бог, бод мал төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс, хүнсний ногоо тариалах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр