Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.4-23.2 градус, агаарын хамгийн их температур 32.6-37.4 градус, хамгийн бага температур 5.0-8.8 градус дулаан. Хөрсний дундаж температур 26.5-33.8 градус, хамгийн их температур 57.7-67.5градус, хамгийн бага температур 2.3-8.2 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сумдын нутгаар 11.8-22.7мм бусад сумдын нутгаар 0.0-8.4мм, 1-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 16-23м/с, бусад сумдын нутгаар 7-14м/с, 1-6 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 40 хувьд сайн, 50 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд Цагааннуур, Орхонтуул сумдын нутгаар муу. Ургамлын өндөр 3-14 см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур, Зүүнбүрэн сумд 3дахь навчлалт, Орхон, Орхонтуул, Баянгол, Ерөө сумдын нутгаар бутлалтын үе шатанд орсон, ургамлын өндөр 14-25см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Мандал дунд, Баянгол, Цагааннуур, Орхон, Орхонтуул сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө дунд, Баянгол, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-2 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох, бод мал төллүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо услах, хор, бордоо цацах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа