Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6-дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.0-22.0 градус, агаарын хамгийн их температур 32.2-36.4 градус, хамгийн бага температур 7.0-11.7 градус дулаан. Хөрсний дундаж температур 25.0-31.6 градус, хамгийн их температур 57.5-68.7градус, хамгийн бага температур 5.1-11.6 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Орхонтуул сумдын нутгаар 36.7-48.3мм бусад сумдын нутгаар 12.4-29.8мм, 3-7 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 14-24м/с, бусад сумдын нутгаар 6-11м/с, 1-6 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 60 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Ургамлын өндөр 3-16 см, Баянгол, Ерөө, Мандал, Бугант сумдын нутгаар 2.7-6.2ц/га, бусад сумдын нутгаар 0.5-2.2ц/га байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур, Зүүнбүрэн, Орхонтуул сумд бутлалт, Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар голлолтын үе шатанд орсон, ургамлын өндөр 15-31см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Орхонтуул, Мандал дунд, Баянгол, Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө дунд, Баянгол, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Ерөө, Хушаат, Зүүнбүрэн, Хүдэр, Түшиг сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-4 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар хонь хяргах, мал оторлох, бод мал төллүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо услах, хор, бордоо цацах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа