Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 23.3-25.8 градус, агаарын хамгийн их температур 32.8-36.1 градус, хамгийн бага температур 10.9-17.0 градус дулаан. Хөрсний дундаж температур 27.6 - 36.7 градус, хамгийн их температур 60.0-67.8 градус, хамгийн бага температур 9.1-15.5 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Мандал, Хүдэр Хушаат, Цагааннуур сумдын нутгаар 14.9-46.2мм бусад сумдын нутгаар 0.0-7.8мм, 2-6 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Цагааннуур, Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгаар 13-19м/с, бусад сумдын нутгаар 2-7м/с, 1-4 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 60 хувьд сайн, 40 хувьд дунд, ургамлын өндөр 6-26см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур голлолт, Баянгол Орхонтуул, түрүүлэлт, Ерөө, Орхон, Зүүнбүрэн сумдын нутгаар цэцэглэлтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 26-69см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө хангалттай, Мандал дунд, Баянгол, Цагааннуур, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалтгүй, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Ерөө дунд, Баянгол, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-5 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим сумдын нутгаар мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо услах, хор, бордоо цацах ажил явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа