Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8 дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.2-21.5 градус, агаарын хамгийн их температур 29.2-34.1 градус, хамгийн бага температур 5.2-11.2 градус дулаан. Хөрсний дундаж температур 22.9-29.5 градус, хамгийн их температур 44.8-56.5 градус, хамгийн бага температур 4.0-9.8 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Ерөө, Орхонтуул, Хүдэр Хушаат, Баруунбүрэн, Бугант сумдын нутгаар 11.6-17.8мм бусад сумдын нутгаар 0.5-9.3мм, 2-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Ерөө, сумдын нутгаар 11-15м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с, 2-5 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын өндөр 10-32см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур ишний доод зангилаа хөрсний гадарга дээр ил гарах, Баянгол түрүүлэлт, Орхонтуул, Ерөө, Орхон сүүнбололт, Зүүнбүрэн аарцанбололтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 41-76см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20,0-50см-ийн гүнд Цагааннуур, Баянгол хангалтгүй бусад сумдын нутгаар хангалттай, Ерөө, Мандал, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим сумдын нутгаар мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш бэлтгэх ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.