Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 8-дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 15.7-18.1 градус, агаарын хамгийн их температур 27.8-30.8градус, хамгийн бага температур 3.5-7.3 градус дулаан. Хөрсний дундаж температур 21.6-23.6градус, хамгийн их температур 43.0-59.3 градус, хамгийн бага температур 2.2-6.8 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхонтуул, Түшиг, Зүүнбүрэн, Хүдэр, Хушаат, Бугант сумдын нутгаар 10.2-26.1мм, бусад сумдын нутгаар 1.0-8.2мм, 1-4 өдөр бороо орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Мандал, Түшиг сумдын нутгаар 11-14м/с, 1-3 өдөр бусад сумдын нутгаар 4-9м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд дунд, ургамлын өндөр 15-37см. Ургамлын ургац Баянгол, Ерөө, Мандал, Түшиг, Орхонтуул сумдын нутгаар 9.2-13.0ц/га, бусад сумдын нутгаар 0.8-5.8ц/га байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур сүүнбололт, Баянгол аарцанбололт, Орхонтуул, Орхон, Ерөө, Зүүнбүрэн бүрэнбололтын үе шатанд орсон, ургамлын өндөр 64-76см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см Цагааннуур, Орхон хангалтгүй, Баянгол, Орхонтуул дунд, Мандал, Ерөө хангалттай. 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон дунд бусад сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд ихэнх сумдын нутгаар мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд төмс, хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Г. Мөнгөнтуяа