Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 9 дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 14.2-16.0 градус, агаарын хамгийн их температур 28.7-33.8 градус, хамгийн бага температур -1.0....2.1 градус дулаан. Хөрсний дундаж температур 18.1-20.5 градус, хамгийн их температур 43.9-55.6 градус, хамгийн бага температур -4.6-0.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 8.9-39.8мм тунадас 2-4 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Цагааннуур, Мандал, Ерөө, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 10-16м/с, бусад сумдын нутгаар 4-9м/с, 1-6 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамал: Ургамлын ургалтын байдал 100 хувь сайн, ургамлын ургац Мандал, Түшиг, Бугант, Баянгол, Ерөө сумд 5.1-11.9ц/га, бусад сумдын нутгаар 0,5-4,2ц/га, ургамлын өндөр 15-37см байлаа.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур, Мандал Орхонтуул, Ерөө, Орхон сүүнбололт, Баянгол түрүүлэлт, ,Зүүнбүрэн аарцан бололтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 41-76см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Орхон хангалтгүй бусад сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол хангалтгүй, Ерөө, Мандал, Орхонтуул, Орхон сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Орхон дунд, Ерөө, Баянгол хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, барбины таршаа тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-7 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд зарим хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд ангилан хадалтын ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.