Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 oны 9 дүгээр сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 10.6-13.7 градус, агаарын хамгийн их температур 22.5-29.6 градус, хамгийн бага температур -2.7....0.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 13.8-17.1 градус, хамгийн их температур 40.1-49.4 градус, хамгийн бага температур -4.6…-0.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Ихэнх сумдын нутгаар 0.3-5.2мм тунадас 1-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Орхон, Ерөө,Орхонтуул, Мандал, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 10-22м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с, 1-6 өдөр хүрсэн байна.
Таримал ургамал: Буудайн ургалтын байдал Орхонтуул дунд бусад сумдын нутгаар сайн, хөгжлийн үе шат Цагааннуур, Мандал Орхонтуул, Ерөө, Орхон Зүүнбүрэн бүрэнбололт, Баянгол аарцан бололтийн үе шатанд орсон, ургамлын өндөр 41-76см байна.
Хөрсний чийгшил: Тариалангийн талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Орхон, Баянгол Орхонтуул хангалтгүй, Мандал дунд бусад сумдын нутгаар хангалттай, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол Цагааннуур хангалтгүй, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Бэлчээрийн талбайн 0-20, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол дунд, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт царцаа 1м2-т хүрээнд дунджаар 1-4 ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд тариа хураалтын ажил явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.