Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны хаврын хөрсний явуул судалгааны чийгийн мэдээ


Уриншилсан талбайд 0-20см ийн гүнд Баруунбүрэн, Сайхан, Сант, сумдын нутгаар хангалтгүй, Баянгол, Мандал, Алтанбулаг, Цагааннуур, Орхон, Түшиг сумдын нутгаар дунд, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Хушаат сумд хангалттай. 0-50см ийн гүнд Баруунбүрэн, Сант, Цагааннуур сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Баянгол, Түшиг, Алтанбулаг сумд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар хангалттай.
Гуурстай талбайд 0-20см ийн гүнд Баянгол, Мандал, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Сант сумд хангалтгүй, Орхон, Зүүнбүрэн, Алтанбулаг сумд дунд, Ерөө, Түшиг, Хушаат сумдын нутгаар хангалттай, 0-50см ийн гүнд Баянгол, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Сант сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Түшиг сумдын нутгаар хөрсний чийг хангалттай байна.