Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны намрын хөрсний явуул судалгааны чийгийн мэдээ


Уриншилсан талбайд 0-20см ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Сайхан сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Алтанбулаг, Цагааннуур сумдын нутгаар дунд, Түшиг, Хушаат, Сант, Ерөө, Орхон, Орхонтуул, Зүүнбүрэн сумд хангалттай. 0-50см ийн гүнд Баруунбүрэн, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Сайхан, Цагааннуур, Алтанбулаг сумд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар хангалттай. 0-100см ийн гүнд Баруунбүрэн хангалтгүй, Баянгол, Мандал, Алтанбулаг, Сайхан сумд дунд, бусад сумдын нутгаар хөрсний чийг хангалттай байна.
Гуурстай талбайд 0-20см ийн гүнд Баянгол, Баруунбүрэн, Сайхан, Мандал, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар хангалтгүй, Алтанбулаг дунд, Түшиг, Сант, Ерөө, Орхон, Орхонтуул, Зүүнбүрэн сумд хангалттай. 0-50см ийн гүнд Баруунбүрэн, Баянгол, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар хангалтгүй, Мандал, Сайхан, Алтанбулаг сумд дунд, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнбүрэн, Түшиг, Сант сумдын нутгаар хангалттай. 0-100см ийн гүнд Цагааннуур, Баруунбүрэн, Хушаат хангалтгүй, Баянгол, Мандал, Алтанбулаг сумд дунд, бусад сумдын нутгаар хангалттай.