Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 0.6-2.6 градус дулаан, агаарын хамгийн их температур 11.9-17.7 градус дулаан, хамгийн бага температур -5.6-12.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 2.0-6.2 градус дулаан, хамгийн их температур 22.3-31.8 градус дулаан, хамгийн бага температур -9.9-13.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр сумдын нутгаар 12.0-15.3мм бусад сумдын нутгаар 0.4-8.8мм тунадас 1-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Цагааннуур сумдын нутгаар 13-19м/с, бусад сумдын нутгаар 5-12м/с, 1-5 өдөр хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, хангалттай, Цагааннуур, Орхон дунд, Баянгол, Орхонтуул хангалтгүй 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур дунд, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүндүүдэд Ерөө хангалттай, Баянгол дунд, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, малд тарилга хийх туулга өгөх, хужир шүү бэлтгэх, мал хээлтүүлэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураалт, төмс хураах ажилууд явагдаж байна.