Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -2.0 градус хүйтэнээс 0.4 градус дулаан, агаарын хамгийн их температур 10.9-15.3 градус дулаан, хамгийн бага температур -9.4-12.8 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -1.4 градус хүйтэнээс 1.4 градус дулаан, хамгийн их температур 17.4-26.4 градус дулаан, хамгийн бага температур -11.6-15.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Мандал, Хүдэр, Бугант сумдын нутгаар 2.3-5.0 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-1,7мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Баянгол, Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар 12-15м/с, бусад сумдын нутгаар 5-11м/с, 1-2 өдөр хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Орхонтуул, дунд, Цагааннуур, Баянгол, Орхон хангалтгүй 0-50см-ийн гүнд Ерөө, Мандал хангалттай, Орхон, Орхонтуул дунд, Баянгол хангалтгүй 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, дунд, Ерөө, Орхонтуул, Мандал хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүндүүдэд Ерөө хангалттай, Баянгол, Орхон хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, малд тарилга хийх туулга өгөх, мал хээлтүүлэх, газар тариаланд буудай ангилан болон шууд хураах ажилууд явагдаж байна.