Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -13.0.....-14.8 градус хүйтэн, хамгийн их температур 0.0….-2.6 градус хүйтэн, хамгийн бага температур -23.6….-27.8 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -13.7.....-16.2 градус хүйтэн, хамгийн их температур 6.3.....- 2.2 градус хүйтэн, хамгийн бага температур -26.8….-28.8 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхонтуул, Цагааннуур, Баруунбүрэн, Зэлтэр сумдын нутгаар 1.4-6.8 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-0.7мм тунадас 1-3 өдөр орсон байна
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Ерөө, Мандал, сумдын нутгаар 8-13м/с, бусад сумдын нутгаар 1-7м/c салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Цагааннуур, Зэлтэр, Хүдэр, Бугант сумын нутгаар цасны зузаан 5-10см, цасны нягт 0,12-0,18г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-4см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.