Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын 3-р арав хоногийн ХААЦУ-н тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур -21.2.....-25.9 градус хүйтэн, хамгийн их температур -6.8….-12.2 градус хүйтэн, хамгийн бага температур -33.0….-39.1 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -22.2.....-27.2 градус хүйтэн, хамгийн их температур -3.7.....- 10.5 градус хүйтэн, хамгийн бага температур -34.5….-43.3 хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Мандал, Зэлтэр, Хүдэр, Бугант сумдын нутгаар 1.9-3.8 мм тунадас, бусад сумдын нутгаар 0.6-1.1мм тунадас 1-5 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Орхон, Орхонтуул, Цагааннуур, Хушаат сумдын нутгаар 10-14м/с, бусад сумдын нутгаар 1-9м/c салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Цагааннуур, Зэлтэр, Хүдэр, Бугант сумын нутгаар цасны зузаан 6-13см, цасны нягт 0,12-0,15г/см3, бусад сумдын нутгаар цасны зузаан 1-4см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажилууд явагдаж байна.