Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 2-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Агаарын дундаж температур -18.9....-25.6 градус, хамгийн их температур 0.7-3.0 градус дулаанаас -0,6…-4.9 градус хүйтэн, хамгийн бага температур -30.4....-38.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -19.6....-26.8 градус, хамгийн их температур ихэнх сумдын нутгаар 2.0-8.5 градус дулаан, Ерөө, Хүдэр, Бугант Түшиг сумдын нутгаар -0.7....-3.3 градус, хамгийн бага температур -34.0.....-42.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хүдэр суманд 1.0мм, тунадас 1 өдөр орсон, бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар сумын нутгаар 10м/с, бусад сумдын нутгаар 2-8м/c хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Ерөө, Орхонтуул, Хүдэр, Бугант, Түшиг, Баруунбүрэн сумдын нутгаар цасны дундаж зузаан 5-22см, цасны нягт 0.12-0.17г/см3, бусад сумдын нутгаар 2-4см цастай байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх, бод бог мал төллүүлэх ажилууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.