Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-дүгээр сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 4.8-8.4 градус дулаан, агаарын хамгийн их температур 17.6-20.7 градус дулаан, хамгийн бага температур 4.8 -11.9 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 7.0 -14.4 градус дулаан, хамгийн их температур 29.4-47,2 градус дулаан, хамгийн бага температур 7.9-15.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт сумдын нутгаар хур тунадас ороогүй
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Түшиг, Хушаат сумдын нутгаар 10-16м/с, бусад сумдын нутгаар 6-9м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: 4 дүгээр сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 хувьд нь дунд, 10 орчим хувьд муу, 20 хувьд ургамал цухуйгаагүй, ургамлын дундаж өндөр 0-1см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Мандал, Баянгол, Орхон, Цагааннуур сумдын нутгаар чийг хангалтгүй, Орхонтуул дунд, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон, Цагааннуур, Мандал сумд хангалтгүй, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар хангалттай. Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх бог, бод малын төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн Р. Шинэбаяр.