Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 4-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 5.1-7.1 градус дулаан, агаарын хамгийн их температур 18.8-21.7 градус дулаан, хамгийн бага температур 3.8 -11.2 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 8.0 -12.2 градус дулаан, хамгийн их температур 32.3-47,6 градус дулаан, хамгийн бага температур 6.6-15.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Баруунбүрэн, Хүдэр, Бугант сумдын нутгаар 1.0-4.2мм, бусад сумдын нутгаар 0.0-0.7мм тунадас 1-4 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 14-22м/с, бусад сумдын нутгаар 10-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: 4 дүгээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал Ерөө, Жавхлант, Түшиг сумдын нутгаар буюу 20 орчим хувьд сайн, 60 гаруй хувьд нь дунд, 10 хувьд муу, 10 хүрэхгүй хувьд нь ургамал цухуйгаагүй, ургамлын дундаж өндөр 0-2см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Мандал, Орхонтуул, Цагааннуур сумдын нутгаар чийг хангалтгүй, Баянгол, Орхон дунд, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Цагааннуур, Мандал сумд хангалтгүй, Баянгол, Орхонтуул сумдын нутгаар дунд, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, 0-50см- ийн гүнд Орхон Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй, Мандал, Хушаат сумдын нутгаар мэрэгчдийн голомт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар мэрэгч ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх бог, бод малын төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.