Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5-дугаар сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 11.5-14.7 градус, агаарын хамгийн их температур 24.2-27.1 градус дулаан, хамгийн бага температур 2.0-1.7 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 15.7-22.3 градус, хамгийн их температур 47.5-58.6 градус дулаан, хамгийн бага температур 0.6-5.4 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Цагааннуур, Түшиг, Бугант сумдын нутгаар 13.6-17.4мм, бусад сумдын нутгаар 2.6-9,2мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 17-22м/с, бусад сумдын нутгаар 5-14м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5 дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 70 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 2-8см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50см-ийн гүнүүдэд Мандал, Баянгол, Орхон, Орхонтуул, сумдын нутгаар чийг хангалтгүй, Цагааннуур, Ерөө сумд хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Орхонтуул дунд, Мандал, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, Ерөө дунд 0-50, 0-100см- ийн гүнд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдын ажиглалт: Сүхбаатар суманд бараан далавчит, тоонолжилт царцаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1 ширхэг тоологдсон байна. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллүүлэх, хөөвөр хялгас авах, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо тариалах, үр суулгах ажилууд явагдаж байна.