Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 11.3-13.1 градус, агаарын хамгийн их температур 24.6-30.4 градус дулаан, хамгийн бага температур 0.5-4.8 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 15.2 -21.2 градус, хамгийн их температур 39.7-58,4 градус дулаан, хамгийн бага температур 1.6-7.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Хүдэр, Бугант, сумдын нутгаар 9.0-15.7мм, Бусад сумдын нутгаар 1.2-8.4мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар 14-19м/с, бусад сумдын нутгаар 8-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл: 5 дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 40 гаруй хувьд нь дунд, 60 орчим хувьд сайн, ургамлын дундаж өндөр 2-5см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал Цагааннуур, Орхон сумдын нутгаар чийг хангалтгүй, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Баянгол, Цагааннуур, Орхонтуул, сумд хангалтгүй, Мандал, Орхон дунд, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Орхон, Ерөө, Баянгол сумдын нутгаар чийг хангалтгүй, 0-50см- ийн гүнд Орхон, Баянгол, хангалтгүй, Ерөө хангалттай байлаа.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдын ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх бог, бод малын төллүүлэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, төмс хүнсний ногоо тариалах, хор, бордоо цацах ажлууд явагдаж байна.
Тойм бичсэн Р.Шинэбаяр.