Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8-дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 17.4-19.3 градус, агаарын хамгийн их температур 25.8-29.2 градус, хамгийн бага температур 7.6-12.9 градус дулаан. Хөрсний дундаж температур 19.8-25.1 градус, хамгийн их температу 40.1-60.5градус, хамгийн бага температур 6.4-12.3 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Хүдэр, Бугант, Хушаат, сумдын нутгаар 54.0-81.4мм бусад сумдын нутгаар 20.6-47.0мм тунадас 4-9 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 10-17м/с, бусад сумдын нутгаар 5-6м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 8-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 орчим хувьд дунд, ургамлын дундаж өндөр 11-49см байна
Улаанбуудайн ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн, Баянгол ишний доод зангилаа хөрсний гадарга дээр цухуйх, Цагааннуур сүүнбололт, Орхонтуул, Орхон, Ерөө аарцанбололтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 48-82см.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхонтуул хангалтгүй, Мандал, Цагааннуур, Орхон сумдын нутгаар дунд, Ерөө хангалтгүй, 0-50см-ийн гүнд Баянгол, Орхонтуул хангалтгүй, Цагааннуур, Мандал дунд, Ерөө, Орхон хангалттай, 0-100см-ийн гүнд Баянгол, Орхонтуул хангалтгүй, Цагааннуур, Орхон дунд, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай
Бэлчээрийн талбайн 0-20,0-50см-ийн гүндүүдэд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө хангалттай, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Ерөө, Баянгол дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-5 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хужир шүү бэлтгэх, мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд , төмс хүнсний ногоо хураах, уринш боловсруулах ажилууд явагдаж байна.