Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3-дугаар сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ын тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 7.4 градус хүйтэн буюу Хүдэр, Түшиг сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар дунджаас 1.6-8.4 градусаар дулаан, хамгийн их температур 5.4-14.0 градус дулаан, хамгийн бага температур 23.4-30.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 2.8-12.7 градус хүйтэн, хамгийн их температур 8.6-24.7градус дулаан, хамгийн бага температур 24.0-32.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхонтуул, Мандал, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 0.0-0.7мм, 1-2өдөр, бусад сумдын нутгаар тунадас ороогүй .
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 10-18м/с, бусад сумдын нутгаар 3-8м/c салхитай байлаа.
Цасан бүрхүүлийн бүрхэц, зузаан см, нягт: Цасны дундаж зузаан Хүдэр, Түшиг, Бугант, Зүүнбүрэн сумдын нутгаар 1-13см, цасны нягт 0,24-0,26 гр/см3, бусад сумдын нутгаар цасгүй байна . Цас ихтэй байсан Түшиг сумын нутгаар малын бэлчээрлэлт саатаж, хаваржилтын байдал хүндэрээд байна. Иймд тухайн сумын 4 зүгийг хамруулан цасны нэмэлт ажиглалтыг хийсэн бөгөөд сумын төвөөс зүүн зүгт Бооц хэмээх газар цасны зузаан хамгийн их буюу дундаж зузаан 15см, хунгар газартаа 30-35см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллүүлэх ажилууд явагдаж байна.