Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 5-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 5.8-7.8 градус дулаан хамгийн их температур 16.1-24.1 градус дулаан, хамгийн бага температур 1.5-5.3 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 8.8-12.8 градус, хамгийн их температур 29.5-48.2 градус дулаан, хамгийн бага температур 3.7-7.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхонтуул, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 5.6-11.4мм тунадас, бусад сумдын нутгаар 0.9-2.9мм тунадас 2-8 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар 12-23м/с, бусад сумдын нутгаар 7-10м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дүгээр сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 28 хувьд сайн, 70 гаруй хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 2-6см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, сумдын нутгаар чийг хангалтгүй, Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50см-ийн гүнд Баянгол дунд, Цагааннуур, Орхон, Ерөө, Орхонтуул, Баянгол, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай, Орхон хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар чийг хангалтгүй, 0-50, см- ийн гүнд Орхон, Баянгол дунд, Ерөө хангалттай, 0-100-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллүүлэх, мал хөнгөлөх, ямаа самнах, газар тариалангийн үйлдвэрлэлд хаврын хагалгаа, үр суулгах, төмс хүнсний ногоо тариалах, ажлууд явагдаж байна.