Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 5-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 8.8-11.2 градус, хамгийн их температур 19.8-27.2 градус дулаан, хамгийн бага температур -2.1 градус хүйтэнээс 2.1 дулаан. Хөрсний дундаж температур 12.0-16.1градус, хамгийн их температур 35.5-49.9 градус дулаан, хамгийн бага температур 0.4-4.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 15.8-35.7мм, бусад сумдын нутгаар 9.7-9.8мм тунадас 5-8 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 14-22м/с, бусад сумдын нутагт 5-12м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 гаруй хувьд нь сайн, 20 хувьд буюу Баянгол, Сант, Алтанбулаг сумдын нутгаар дунд, ургамлын дундаж өндөр 3-12см, ургамлын ургац Сүхбаатар, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 1.4-3.0ц/га, бусад сумдын нутгаар 0.6-1.2ц/га байлаа.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50см-ийн гүнүүдэд Баянгол, Орхон сумдын нутгаар дунд, Ерөө, Орхонтуул, Цаганнуур, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20, 0-50 см-ийн гүнд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө сумдын нутгаар дунд, 0-100см-ийн гүнд Орхон хангалтгүй, Баянгол дунд, Ерөө хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд бод, бог мал төллүүлэх, мал хээлтүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр суулгах, төмс хүнсний ногоо тариалах ажлууд явагдаж байна.