Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 9-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 5.2-6.9 градус, агаарын хамгийн их температур 14.0-22.7 градус, хамгийн бага температур -1.0-6.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 7.7-10.1 градус, хамгийн их температур 24.8-42.4градус, хамгийн бага температур -3.6- 7.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Хүдэр, Бугант, сумдын нутгаар 5.4-15.2мм бусад сумдын нутгаар 0.5-2.9мм тунадас 1-5 өдөр орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, сумдын нутгаар 11-16м/с, бусад сумдын нутгаар 3-8м/с хүрсэн байна.
Бэлчээрийн болон таримал ургамлын ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 9-дугаар сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал сайн, ихэнх сумдын нутгаар ургамал хаталт хагдралтын үе шатанд орсон, ургамлын дундаж өндөр 12-59см байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал: Ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Баянгол, Орхонтуул бүрэн бололт жигдэрсэн, ургамлын дундаж өндөр 35-92см, Төмсний ургалт сайн төмс хураалт үргэлжилж байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Баянгол дунд, Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал хангалтгүй, 0-50 0-100см-ийн гүнд, Цагааннуур Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар чийг хангалттай.
Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүндүүдэд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100сийн гүнд Орхон, Баянгол хангалттай, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Баянгол, Ерөө, Мандал, Түшиг сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, өргөн далавчит ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 1-4 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл бэлтгэх, хужир шүү бэлтгэх, сааль сүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах, төмс хураах ажилууд явагдаж байна.