Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 0.0-1.4 градус, агаарын хамгийн их температур 10.7-16.6 градус дулаан, хамгийн бага температур -7.1-12.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 0.7-8.0градус дулаан, хамгийн их температур 20.0-30.4градус дулаан, хамгийн бага температур -9.9-14.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр сумдын нутгаар 4.1-9.2мм тунадас, бусад сумдын нутгаар 0,4-3,6мм тунадас 1-2 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Мандал, Хушаат сумдын нутгаар 12-16м/с, бусад сумдын нутгаар 6-12м/с хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал хангалтгүй, Ерөө дунд, 0-50, Баянгол, Ерөө, Мандал хангалттай, Цагааннуур дунд, Орхон, Орхонтуул, хангалтгүй, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон, Орхонтуул дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Ерөө хангалттай, Орхон, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Хушаат сумдын нутгаар бараан далавчит, тоонолжилт, азийн судалт, өргөн далавчит, барбины таршаа ажиглагдсан бөгөөд 1м2–т хүрээнд дундажаар 2-6 ширхэг царцаа тоологдсон бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах, үр тариаг ангилан хадах, төмс хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.