Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 0.7-3.6 градус, агаарын хамгийн их температур 13.4-18.7 градус дулаан, хамгийн бага температур -7.8-13.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 2.0-6.9градус дулаан, хамгийн их температур 23.4-30.7градус дулаан, хамгийн бага температур -9.9-14.6 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Мандал, Хүдэр, Хушаат сумдын нутгаар 1.8-3.8мм тунадас, бусад сумдын нутгаар 0,0-1,0мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 12-17м/с, бусад сумдын нутгаар 6-10м/с хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал хангалтгүй, Ерөө дунд, 0-50, Баянгол, Ерөө, хангалттай, Цагааннуур дунд, Орхон, Орхонтуул, хангалтгүй, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон, Орхонтуул дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Ерөө хангалттай, Орхон, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах, үр тариаг ангилан хадах, ажилууд явагдаж байна.