Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 10-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур -0.7 хүйтэнээс 1.5 градус дулаан, агаарын хамгийн их температур 13.8-19.1 градус дулаан, хамгийн бага температур -9.0-13.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -0.5 градус хүйтэнээс 3.0 градус дулаан, хамгийн их температур 20.1-30.3 градус дулаан, хамгийн бага температур -11.0-16.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Орхон, Орхонтуул, Бугант сумдын нутгаар 1.6-5.8мм тунадас, бусад сумдын нутгаар 0,1-0,9мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хүдэр сумдын нутгаар 11-16м/с, бусад сумдын нутгаар 5-9м/с хүрсэн байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал хангалтгүй, Ерөө дунд, 0-50, Баянгол, Ерөө, хангалттай, Цагааннуур дунд, Орхон, Орхонтуул, хангалтгүй, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Баянгол, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон, Орхонтуул дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн: 0-20 см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар хангалтгүй, 0-50, Баянгол Орхон сумдын нутгаар хангалтгүй, Ерөө хангалттай, 0-100см-н гүнд Ерөө хангалттай, Орхон, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх, газар тариалангийн үйлдвэрлэлд үр тариаг шууд хураах ажилууд явагдаж байна.