Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 4.2…6.3 градус дулаан, хамгийн их температур 23.1-24.4 градус дулаан, хамгийн бага температур -4.8… -9.6 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 5.6…11.5 градус дулаан, хамгийн их температур 36.0-49.2 градус дулаан, хамгийн бага температур -7.2 …-12.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Зэлтэр, сумдын нутгаар 3.2-9.2мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-3.0мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 11-23м/с Баруунбүрэн суманд 7м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал цухуйлтын үе шат явагдаж байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнхараа хангалтгүй, 0-50см-ийн гүнд, Цагааннуур, Баянгол, Орхон, Зүүнхараа хангалттай, Ерөө, Орхонтуул дунд, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө дунд, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна.