Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 4-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 3.7…5.7 градус дулаан, хамгийн их температур 19.3-21.6 градус дулаан, хамгийн бага температур -7.7… -11.2 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 5.5…11.0 градус дулаан, хамгийн их температур 24.4-47.6 градус дулаан, хамгийн бага температур -10.4 …-13.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Зэлтэр, Хүдэр, Бугант сумдын нутгаар 3.5-10.3мм тунадас, бусад сумдын нутгаар 0.0-1.6мм тунадас 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Зүүнбүрэн, Зэлтэр, Хүдэр, Баруунбүрэн, Хушаат сумдын нутгаар 12-25м/с Бугант суманд 7м/с хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал цухуйлтын үе шат явагдаж байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Цагааннуур, Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнхараа хангалтгүй, 0-50см-ийн гүнд, Цагааннуур, Орхон, Зүүнхараа хангалттай, Ерөө, Орхонтуул дунд, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө дунд, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна.