Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 9.9…12.4 градус дулаан, хамгийн их температур 28.0-30.0 градус дулаан, хамгийн бага температур -1.2… -7.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 11.7…16.9 градус дулаан, хамгийн их температур 41.2-55.3 градус дулаан, хамгийн бага температур -3.7 …-9.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Орхонтуул, Цагааннуур, Хүдэр, сумдын нутгаар 9.7-13.8мм тунадас, бусад сумдын нутгаар 3.5-8.9мм тунадас 3-4 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 20-23м/с бусад сумдын нутгаар 12-18м/с 3-9 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дүгээр сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 30 хувьд сайн, 70 гаруй хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 2-7см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Цагааннуур, Орхонтуул Орхонтуул Баянгол, Орхон, Ерөө, Орхонтуул, Зүүнхараа хангалтгүй, 0-50см-ийн гүнд, Цагааннуур, Баянгол, Ерөө, Орхонтуул, Зүүнхараа хангалттай, Орхон дунд, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө дунд, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна.