Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 5-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Арав хоногийн агаарын дундаж температур 12.1…15.7 градус дулаан, хамгийн их температур 29.0-31.5 градус дулаан, хамгийн бага температур -2.6… -6.5 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 14.8…23.3 градус дулаан, хамгийн их температур 43.2-60.0 градус дулаан, хамгийн бага температур -3.2 …-8.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Цагааннуур, Зэлтэр сумдын нутгаар 0.0-0.2мм тунадас, бусад сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Сүхбаатар, Баянгол,Орхон, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Бугант сумдын нутгаар 12-19м/с бусад сумдын нутгаар 6-8м/с 1-9 өдөр хүрсэн байна.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дүгээр сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 30 хувьд сайн, 70 гаруй хувьд нь дунд, ургамлын дундаж өндөр 3-9см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см, Цагааннуур, Баянгол, Орхон, Орхонтуул, Ерөө, Зүүнхараа хангалтгүй, 0-50см-ийн гүнд, Цагааннуур, Баянгол, Ерөө, Зүүнхараа хангалттай, Ерөө Орхонтуул дунд, Баянгол хангалтгүй гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн талбайн 0-20см, Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-50см- ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө хангалтгүй, 0-100см-ийн гүнд Баянгол хангалтгүй, Орхон дунд, Ерөө хангалттай гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд нийт сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна.