Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 04-р сарын 2-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 0.7-2.5 градус дулаан, агаарын хамгийн их температур 13.0-19.3 градус дулаан, хамгийн бага температур -10.4…-16.4 градус хүйтэн. Хөрсний дундаж температур -0.0 градус хүйтэнээс…7.8 градус дулаан, хамгийн их температур 20.5 - 40.0 градус дулаан, хамгийн бага температур -13.5…-19.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Түшиг, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 2.1-11.0мм, бусад сумдын нутгаар 0.2-1.7мм цас 2-4 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал сумдын нутгаар салхи 16-22м/с бусад сумдын нутгаар 11-14м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 4-дүгээр сарын 20-ны байдлаар нийт сумдын нутгаар ургамлын ургалт дунд зэрэг, Орхон, Түшиг сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 0см, бусад сумдын нутгаар 1-2см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Орхонтуул, Баянгол, Цагааннуур, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон дунд, 0-50см-ийн гүнд Орхон, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, Цагааннуур дунд, Ерөө, Баянгол сумдын нутгаар хөрс хөлдүү, 0-100см-ийн гүнд Орхонтуул дунд, бусад сумдын нутгаар хөрс хөлдүү байна.
Бэлчээрийн талбайн: 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг хангалтгүй, 0-50см-ийн гүнд дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй. Бэлчээрийн талбайд Хушаат, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар үлийн цагаан оготно ажиглагдаж 50х50 м (0.25 га) талбайд дундажаар 4-5 ширхэг тоологдсон байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил үргэлжилж байна.