Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 05-р сарын 1-р арав хоногийн ХААЦУ-ийн тойм.


Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 9.4-11.1 градус дулаан, агаарын хамгийн их температур 21.7-25.3 градус дулаан, хамгийн бага температур -0.8…-5.9 градус хүйтэн. Хөрсний дундаж температур 10.2 - 16.9 градус дулаан, хамгийн их температур 35.9 - 52.9 градус дулаан, хамгийн бага температур -3.8…-6.5 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Орхон, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Түшиг сумдын нутгаар 3.0-5.9мм, бусад сумдын нутгаар 0.8-2.7мм тунадас 2-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Сүхбаатар, Баянгол, Ерөө, Орхонтуул, Цагааннуур, Мандал, Хцшаат сумдын нутгаар салхи 14-22м/с бусад сумдын нутгаар 5-14м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын байдал: 5-дүгээр сарын 10-ны байдлаар нийт сумдын нутгаар ургамлын ургалт дунд зэрэг, ургамлын дундаж өндөр нийт сумдын нутгаар 1-4см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд, Орхонтуул, Баянгол, Цагааннуур, Ерөө, Мандал сумдын нутгаар хангалттай, Орхон дунд, 0-50см-ийн гүнд Орхон дунд, Баянгол, Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Мандал сумдын нутгаар хангалттай, 0-100см-ийн гүнд Орхонтуул, Баянгол хангалттай, Ерөө хөрс хөлдүү байна.
Бэлчээрийн талбайн: 0-20см-ийн гүнд Баянгол, Орхон, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг хангалтгүй, 0-50см-ийн гүнд Орхон, Ерөө дунд гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, бог, бод мал төллөх, ямаа самнах ажил үргэлжилж байна.