Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 7-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.8-23.4 градус, агаарын хамгийн их температур 29.2-32.2 градус, хамгийн бага температур 11.7-16.5градус дулаан. Хөрсний дундаж температур 24.0-31.7 градус, хамгийн их температур 52.3-66.3 градус, хамгийн бага температур 10.4-14.8градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хүдэр, Бугант, Мандал, Түшиг, Ерөө сумдын нутгаар 39.6-54.2мм 4-5өдөр, бусад сумдын нутгаар 9.3-27.4мм, 2-8 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Ерөө, Орхон, Мандал, Орхонтуул сумдын нутгаар 10-16м/с, 1-7 өдөр бусад сумдын нутгаар 5-6м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 7-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 хувьд сайн, 20 хувьд дунд, бэлчээрийн ургамлын ургац Ерөө, Орхонтуул, Түшиг сумдын нутгаар 11.8-15.7ц/га, бусад сумдын нутгаар 1.2-6.9ц/га, ургамлын дундаж өндөр 12-48см байлаа.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Орхон, Ерөө Орхонтуул цэцэглэлт, Цагааннуур, Баянгол сумдын нутгаар сүүнбололтын үе шат ажиглагдсан. Ургамлын дундаж өндөр 64-104см, түрүүний урт 7-12см. Баянгол, Мандал сумын нутгаар төмс цэцэглэлт ажиглагдсан, ургалтын байдал сайн, ургамлын дундаж өндөр 28-35см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур хангалттай, Ерөө, Баянгол, Мандал, Орхонтуул сумдын нутгаар дунд, Орхон хангалтгүй, Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүнүүдэд Ерөө дунд, Орхон, Баянгол сумдын нутгаар хөрсний чийг хангалтгүй байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, богино далавчит тоонолжилт царцаа, барабины таршаа, өргөн далавчит таршаа ажиглагдсан бөгөөд 1мквд талбайд дундажаар 2-6ширхэг царцаа ажиглагдсан. Цагааннуур, Орхон сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, сааль сүү бэлтгэх, газар тариаланд улаанбуудайн бордоо цацах, уринш боловсруулах, төмс манах ажил явагдаж байна