Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 16.8-19.3 градус, агаарын хамгийн их температур 29.7-34.4 градус, хамгийн бага температур 4.1-8.7градус дулаан. Хөрсний дундаж температур 21.5-25.1 градус, хамгийн их температур 44.3-64.8 градус, хамгийн бага температур 3.7-7.2градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баруунбүрэн, Мандал, Түшиг, Бугант сумдын нутгаар 32.1-38.0мм 6-8 өдөр, бусад сумдын нутгаар 4.9-24.6мм, 4-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Мандал, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар 10-20м/с, 1-7 өдөр бусад сумдын нутгаар 7-8м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 31-ны байдлаар ургамлын ургалтын байдал 90 хувьд сайн, 10 хувьд дунд, бэлчээрийн ургамлын ургац Ерөө, Орхонтуул, Түшиг, Орхон сумдын нутгаар 9.6-15.8ц/га, бусад сумдын нутгаар 1.4-7.8ц/га, ургамлын дундаж өндөр 15-51см.
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар бүрэнбололт, Орхонтуул, Баянгол сумдын нутгаар аарцанбололттын үе шатанд орсон. Баянгол, Мандал сумын нутгаар төмс цэцэглэлтийн төгсгөл ажиглагдсан, ургалтын байдал сайн, ургамлын дундаж өндөр 42-43см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Мандал хангалттай, Орхон Баянгол, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар дунд, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон, Орхонтуул, Баянгол, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар дунд, Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүнүүдэд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хөрсний чийг дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, богино далавчит тоонолжилт царцаа, барабины таршаа, өргөн далавчит таршаа ажиглагдсан бөгөөд 1мквд талбайд дундажаар 1-5ширхэг царцаа ажиглагдсан. Цагааннуур, Орхон, Баруунбүрэн сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, сааль сүү бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд улаанбуудайн ангилан болон шууд хураах, төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна