Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8-р сарын 1-дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 19.5-21.8 градус, агаарын хамгийн их температур 27.3-30.5 градус, хамгийн бага температур 11.0-14.0градус дулаан. Хөрсний дундаж температур 22.6-30.3 градус, хамгийн их температур 45.0-64.6 градус, хамгийн бага температур 9.8-12.3градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Орхон, Хушаат, Баруунбүрэн, Орхонтуул, Ерөө сумдын нутгаар 65.0-133.9мм 4-6өдөр, бусад сумдын нутгаар 16.5-37.7мм, 4-7 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Ерөө, Мандал, Орхонтуул, Хушаат сумдын нутгаар 10-24м/с, 1-4 өдөр бусад сумдын нутгаар 3-7м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 10-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 хувьд сайн, 20 хувьд дунд, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 13-49см
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур аарцанбололт, Орхон, Ерөө, Орхонтуул, Баянгол сумдын нутгаар сүүнбололтын үе шат ажиглагдсан. Ургамлын дундаж өндөр 69-117см, түрүүний урт 8-12см. Баянгол, Мандал сумын нутгаар төмс цэцэглэлт ажиглагдсан, ургалтын байдал сайн, ургамлын дундаж өндөр 39см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Цагааннуур, Мандал, Ерөө, Орхонтуул сумдын нутгаар хангалттай, Баянгол дунд, Бэлчээрийн талбайн: 0-20см-ийн гүнд Орхон, Баянгол сумдын нутгаар дунд, Ерөө хангалттай, 0-50см-ийн гүнд Орхон, Баянгол, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, богино далавчит тоонолжилт царцаа, барабины таршаа, өргөн далавчит таршаа ажиглагдсан бөгөөд 1мквд талбайд дундажаар 2-7ширхэг царцаа ажиглагдсан. Цагааннуур, Орхон сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, сааль сүү бэлтгэх, газар тариаланд улаанбуудайн бордоо цацах, уринш боловсруулах, хүнсний ногоо хураах ажил явагдаж байна