Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 8-р сарын 2-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 20.5-23.4 градус, агаарын хамгийн их температур 31.9-35.4 градус, хамгийн бага температур 7.0-13.5 градус дулаан. Хөрсний дундаж температур 25.1-31.1 градус, хамгийн их температур 49.8-65.5 градус, хамгийн бага температур 6.8-12.4 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Цагааннуур, Мандал, Хушаат, Түшиг, Хүдэр, Бугант сумдын нутгаар 2.2-4.4мм 2-4өдөр, бусад сумдын нутгаар 0.3-1.0мм, 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Мандал сумдын нутгаар 12-17м/с, 3-7 өдөр бусад сумдын нутгаар 1-6м/с салхитай байлаа.
Бэлчээрийн болон таримал ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 8-дугаар сарын 20-ны байдлаар ургамлын ургалтын байдал 80 хувьд сайн, 20 хувьд дунд, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 14-50см
Улаанбуудайн ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Цагааннуур бүрэнбололт, Орхон, Ерөө Орхонтуул, Баянгол сумдын нутгаар аарцанбололтын үе шат ажиглагдсан. Ургамлын дундаж өндөр 73-117см, түрүүний урт 9-12см. Баянгол, Мандал сумын нутгаар төмс цэцэглэлтийн төгсгөл ажиглагдсан, ургалтын байдал сайн, ургамлын дундаж өндөр 40-43см байна.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Цагааннуур, Орхон сумдын нутгаар хангалттай, Баянгол, Ерөө, Орхонтуул дунд, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Орхон, Орхонтуул дунд, Баянгол, Ерөө, Цагааннуур сумдын нутгаар дунд, Бэлчээрийн талбайн: 0-20,0-50см-ийн гүнүүдэд Орхон хангалтгүй, Баянгол, Ерөө сумдын нутгаар хөрсний чийг дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцаа, мэрэгчдийн ажиглалт ажиглалт: Ихэнх сумдын нутгаар бараан далавчит, богино далавчит тоонолжилт царцаа, барабины таршаа, өргөн далавчит таршаа ажиглагдсан бөгөөд 1мквд талбайд дундажаар 2-6 ширхэг царцаа ажиглагдсан. Цагааннуур, Орхон сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй. Ерөө, Орхонтуул сумдын нутгаар үлийн цагаан оготно ажиглагдаж 50х50 м (0.25 га) талбайд дундажаар 3-5 ширхэг тоологдсон байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, сааль сүү бэлтгэх, газар тариаланд улаанбуудайн уринш боловсруулах, зарим сумдын нутгаар хүнсний ногоо хураах, буудай ангилан болон шууд хураах ажил явагдаж байна