Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 оны 9-р сарын 3-дугаар арав хоногийн ХААЦУ-ын тойм
Агаарын температур: Нийт сумдын нутгаар арав хоногийн агаарын дундаж температур 7.7-9.9 градус, агаарын хамгийн их температур 21.6-25.1 градус, хамгийн бага температур -1.1……-5.7градус хүйтэн. Хөрсний дундаж температур 9.6-14.4 градус, хамгийн их температур 32.5-53.8 градус, хамгийн бага температур -2.1…..-6.3градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Баянгол, Ерөө, Мандал, Хүдэр, Бугант сумдын нутгаар 4.2-8.8мм 2-3өдөр, бусад сумдын нутгаар 0.0-1.8мм, 1-3 өдөр орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Мандал, Орхон, Орхонтуул, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр сумдын нутгаар 10-17м/с, 1-7 өдөр бусад сумдын нутгаар 5-6м/с салхитай байлаа.
Бэлчээрийн ургамлын үе шат, өндөр, ургалтын балл 9-дүгээр сарын 30-ны байдлаар ургамлын ургалтын байдал 90 хувьд сайн, 10 хувьд дунд, бэлчээрийн ургамлын ургац Баянгол, Сүхбаатар, Цагааннуур, Мандал, Баруунбүрэн, Орхон, Хүдэр, Бугант, Хушаат сумдын нутгаар 0.9-7.2ц/га, бусад сумдын нутгаар ургамал хагдарсан, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 16-30см байлаа.
Хөрсний чийгшил: Буудай, төмсний талбайн 0-20см-ийн гүнд Мандал хангалттай, Цагааннуур, Орхон, Ерөө сумдын нутгаар дунд, Орхонтуул, Баянгол сумдын нутгаар хангалтгүй, 0-50, 0-100см-ийн гүнүүдэд Мандал, Орхон хангалттай, бусад сумдын нутгаар дунд, Бэлчээрийн талбайн: 0-20, 0-50см-ийн гүнүүдэд Баянгол, Орхон хангалтгүй, Ерөө хөрсний чийг дунд байна.
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны ажиглалт: Түшиг, Сүхбаатар сумдын нутгаар бараан далавчит, барабины таршаа, ажиглагдсан бөгөөд 1мквд талбайд дундажаар 1ширхэг царцаа ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хадлан тэжээл бэлтгэх, газар тариаланд улаанбуудайн ангилан болон шууд хураах, төмс, хүнсний ногоо хураах ажилууд явагдаж байна.